Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 16

"Тээвэр Хаб" ("бид", "манай апп") нь уурхайгаас хилийн боомт хүртэлх ачааны машины тээвэрлэлтийг бүртгэж, гаалийн мэдүүлгийг холбогдох системд илгээх зориулалттай апп юм. Энэхүү бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулж, яагаад, хэнтэй хуваалцаж байгааг тайлбарлана.

1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг

  • Бүртгэлийн мэдээлэл: утасны дугаар, нэр, овог, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр хадгалагддаг, бид өөрөө уншиж чадахгүй)
  • Жолоочийн бичиг баримт: паспортын дугаар, регистрийн дугаар — эдгээрийг зөвхөн компанийн админ оруулж, засварладаг бөгөөд гаалийн мэдүүлэгт ашиглагдана
  • Мэдэгдлийн токен (FCM): таны төхөөрөмжид push мэдэгдэл илгээхэд ашиглагдана
  • Камер: QR код болон баркод уншихад ашиглагдана — зураг хадгалагддаггүй, зөвхөн тухайн мөчид уншиж боловсруулна
  • Тээвэрлэлтийн мэдээлэл: машины дугаар, чиргүүл, чингэлэг, ачааны жин, хил нэвтрэх огноо зэрэг гаалийн мэдүүлэгт шаардлагатай мэдээлэл

Бид байршил (GPS), зураг/видео сан руу хандах эрх ашигладаггүй.

2. Бид энэ мэдээллийг яагаад цуглуулдаг

  • Таныг апп-д баталгаажуулж, компанийн бүртгэлд холбохын тулд
  • Таны нэрийн өмнөөс гаалийн мэдүүлгийг ceps.gaali.mn болон холбогдох гаалийн системд илгээхийн тулд — энэ бол апп-ын үндсэн үйлчилгээ
  • Таны тээвэрлэлтийн статус өөрчлөгдөхөд push мэдэгдэл илгээхийн тулд

3. Бид хэнтэй мэдээлэл хуваалцдаг

  • Монгол улсын гаалийн систем (ceps.gaali.mn, ecustoms.mn) — таны тээвэрлэлтийг албан ёсоор бүртгүүлэхийн тулд шаардлагатай, хууль тогтоомжийн дагуу
  • Firebase (Google) — push мэдэгдэл хүргэхэд ашиглагддаг техникийн үйлчилгээ
  • Таны компанийн админ — таны бүртгэл, тээвэрлэлтийн мэдээллийг өөрийн компанийн админ хардаг (өөр компанийн админ харах боломжгүй)
  • Бусад компанийн админ (зөвхөн регистрийн дугаараар) — аюулгүй ажиллагаа, залилан мэхлэлтээс сэргийлэх зорилгоор компанийн админ таны регистрийн дугаартай холбоотой тэмдэглэл үлдээж болно. Ийм тэмдэглэлийг таны регистрийн дугаараар өөр компанийн админ ч харах боломжтой — жолооч компани хооронд шилжихэд түүхийг алдахгүй байх зорилготой.

Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор худалдаж, түрээслэдэггүй.

4. Мэдээллийг хэрхэн хадгалдаг

Таны мэдээлэл Supabase-ийн дэд бүтэц дээр хадгалагдана. Нууц үг шифрлэгдсэн (bcrypt hash) хэлбэрээр хадгалагддаг бөгөөд бид энгийн текст нууц үгийг хэзээ ч хадгалдаггүй, харж чаддаггүй.

5. Бүртгэл устгах

Профайл цэснээс өөрийн бүртгэлээ устгах хүсэлт гаргах боломжтой. Мөн апп суулгаагүй ч энэ хуудаснаас устгах хүсэлт гаргах боломжтой.

Устгах үед таны нэр, утасны дугаар, паспортын дугаар зэрэг хувийн мэдээлэл арилна.

Гэхдээ доорх хоёр төрлийн мэдээлэл устгагдахгүй:

  • Таны илгээсэн гаалийн мэдүүлгүүд хууль зүйн болон санхүүгийн шаардлагаар архивт хадгалагдаж үлдэнэ — учир нь энэ нь бодит гаалийн бүртгэл бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хадгалагдах ёстой.
  • Регистрийн дугаар тань хадгалагдсаар байна — аюулгүй ажиллагаа, залилан мэхлэлтээс сэргийлэх зорилгоор (жишээ нь: та өөр компанид бүртгэлээ шинээр үүсгэсэн ч, өмнөх компанийн үлдээсэн тэмдэглэл харагдана).

6. Холбоо барих

Энэ бодлоготой холбоотой асуулт байвал: support@teeverhub.mn